Монгол Улс (1992 оноос хойш) [7] — дорно болон төв Азид оршдог бүрэн эрхт улс . Хойд талаараа Орос , бусад талаараа Хятад улстай хиллэдэг далайд гарцгүй орон . Нийслэл — Улаанбаатар хот. Алтайн нуруунаас Хянган , Соёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км 2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-рт жагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн ( 135-р олон ). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасаг , тува хүн байна. 16-р зуунаас хойш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана. Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монгол , түрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд ма...