Байгалийн бүс, бүслүүр:Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөрөгийн 4 бүс, өндөр уулст ялангуяа ойт хээрийн бүсийн уулст авирахад тайгын ба тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, галаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.
Газрын хөрс:
Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзлэдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.
Ус агаар:
Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзэлхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорхи усны 139 орд газар байна.
Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. Орхон бол Монголын хамгийн том гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Хамгийн том нуур нь Увс нуур (3350 км²), хамгийн гүнзгий нуур нь Хөвсгөл нуур (262.4 м)
Ургамал, амьтан:
Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн хөхтөн, 390-ээд зүйлийн жигүүртэн оршино. Түүний дотор тахь, хавтгай, мазаалай зэрэг амьтан, монгол алтан хундага, тарваган шийр, дорогостойн вансэмбэрүү зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй ургамал бий.

Comments
Post a Comment