Skip to main content

Монголын эдийн засаг

Эдийн засаг
Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.
Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфляцийн түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш бол Хятад орон байна. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь Хятад руу явсан ба Монголын нийт импортын бүтээгдэхүүний 29.8% нь Хятадынх байлаа.
1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна. 


Аж үйлдвэр
ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс, молибден, флорит, цагаантугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, амьтны бүтээгдэхүүний боловсруулалт, кашмир, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна. 
Шинжлэх ухаан, технологи

1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь технологийн салбараа хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн Өмнөд Солонгос, Хятад зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхлэж байна. Мэдээлэл харилцааны ба интернетийн үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь үүрэн телефон утасны салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад программ хангамж нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна. 

Comments

Popular posts from this blog

Түүх

Эртний түүх Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түргүүдийг Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан. Цэвэр Монголчуудын баталгаатай эх үндэс нь Кидан буюу Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг.  Монголын эзэнт гүрэн Монгол Улсын түүхэн дэх хамгий...

Монгол Улсын улс төр

Монгол Улсын   улс төрийн  системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь  Монгол Улсын үндсэн хуулинд  тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист  Монгол Ардын Хувьсгалт Нам  зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан  Ардчилсан Нам  байв. 1992  онд шинэ  Yндсэн хуулийг  баталснаар,  Улсын Их Хурлын  сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ. 1992  оны сонгуульд  МАХН  ялалт байгуу...