Skip to main content

Монгол Улсын улс төр

Монгол Улсын улс төрийн системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь Монгол Улсын үндсэн хуулинд тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист Монгол Ардын Хувьсгалт Нам зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан Ардчилсан Нам байв.
1992 онд шинэ Yндсэн хуулийг баталснаар, Улсын Их Хурлын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.
1992 оны сонгуульд МАХН ялалт байгуулж, УИХ-д 70 суудлыг авчээ. 1996 онд Монголын Ардчилсан Xолбоо, ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. 2000 оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл (АНМАШСНМИЗН) 4 суудал авсан юм. Харин 2004 оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. 2008 оны парламентийн сонгуульд МАХН ялалт байгуулсан ч ард түмэн сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын уламаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд МУ-ын 3 дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулж түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. 
2012 оны Улсын Их Хурлын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам Шударга ёс эвсэлИЗНН-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байв. 2016 оны Улсын Их Хурлын сонгууль дахин мажоритар системээр явагдахад Монгол Ардын Нам 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсноор өөрийн засгийн газраа байгуулан ажиллаж байна.

Comments

Popular posts from this blog

Түүх

Эртний түүх Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түргүүдийг Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан. Цэвэр Монголчуудын баталгаатай эх үндэс нь Кидан буюу Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг.  Монголын эзэнт гүрэн Монгол Улсын түүхэн дэх хамгий...

Монголын эдийн засаг

Эдийн засаг Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ. Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфля...