Skip to main content

Хэл бичиг

Алтайн нуруунаас ХянганСоёноос Говь хүрсэн 1 сая 566 мянган км2 уудам нутагтай, дэлхийд нутаг дэвсгэрийн хэмжээгээр 19-ртжагсдаг. 2015 оны эхэнд Монгол Улсын хүн ам 3 сая хүрсэн (135-р олон). Үндсэндээ монгол үндэстэн (95 хувь), мөн хасагтува хүн байна. 16-р зуунаас хойш буддын шашин, 20-р зуунаас шашингүй байдал дэлгэрсэн ба албан хэрэгт монгол хэлээр харилцана.
Монголд НТӨ 209 онд Хүннү улс нэгдсэнээс монголтүрэг угсаатан халалцсаар 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулан Евразийг эзэлсэн гүрэн үүсгэжээ. 17-р зуунд манж Чин улсын мэдэлд орсон ч 1911 онд тусгаар тогтносон бөгөөд 1924 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. 20-р зуунд ЗХУ-тай дотно байж, нийгэм, эдийн засгийн бат суурь тавигдан 1990 онд ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжин орсон. Одоо парламентын бүгд найрамдахзасагтай, хорин нэгэн аймаг, нэг нийслэлд хуваагддаг нэгдмэл улс юм.
Хөгжиж буй орон. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр (26.8 тэрбум ам.доллар) дэлхийд 111-т жагсаж, нэг хүнд ноогдох хэмжээ 11,882 $ байна. Хөдөө аж ахуйнүүдлийн мал аж ахуйн уламжлалтай. Зэс, нүүрс экспортлодог. Мөнгөний нэгж — төгрөг.
Дэлхийн 184 улстай дипломат харилцаа тогтоосон. НҮБ, ДХБОУВСЕвропын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагынгишүүн.

Монгол Улс
Monggol ulus.svg
тусгаар тогтносон оронбүрэн эрхт улс
Төрийн далбааТөрийн сүлд
Төрийн дууллын нэр:
«Монгол улсын төрийн дуулал»














Хэл бичиг

о
Улсын албан ёсны хэл нь монгол хэл байна. Монгол хэл алтай язгуурын монгол бүлгийн гол хэл юм. Монгол улсад халх аялгуу голчлох ба буриад аялгууойрд аялгуудархад аялгуутодорхой ялгардаг. 1941 оноос хойш кирил үсгээр бичдэг болсон. Кирил монгол бичгийн дүрмийг 1-р ангиас хүүхдүүдэд заадаг. 35 үсэгтэй. Чингис хааны үеэс уламжилсан монгол үсэг1990 оноос сэргэж, дунд сургуулийн 5-р ангиас заадаг болсон. Компьютер, гар утаснаа латин үсэг хэрэглэх нь түгээмэл.
Мөн алтай язгуурын түрэг төрлийн хасагтува хэлээр ярина. 1-4-р ангид эх хэлийг хүүхдүүдэд зааж, 5-р ангиас Англи (сүүлийн үе), орос (Зөвлөлтийн үеэс), солонгосгерманхятадяпон зэрэг харь хэлийг хүүхэд залуус сурч эзэмшдэг.


Comments

Popular posts from this blog

Түүх

Эртний түүх Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түргүүдийг Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан. Цэвэр Монголчуудын баталгаатай эх үндэс нь Кидан буюу Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг.  Монголын эзэнт гүрэн Монгол Улсын түүхэн дэх хамгий...

Монгол Улсын улс төр

Монгол Улсын   улс төрийн  системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь  Монгол Улсын үндсэн хуулинд  тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист  Монгол Ардын Хувьсгалт Нам  зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан  Ардчилсан Нам  байв. 1992  онд шинэ  Yндсэн хуулийг  баталснаар,  Улсын Их Хурлын  сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ. 1992  оны сонгуульд  МАХН  ялалт байгуу...

Монголын эдийн засаг

Эдийн засаг Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ. Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфля...