Байгалийн үзэсгэлэнт газар
Тэрхийн цагаан нуур, хорго: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны дотор талын налуу нь 45-50 хэм аж. Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Ганц гол эх авч урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.
Хөвсгөл нуур: Монгол Улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 мянган шоо метр бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 1 хувь болно. Хөвсгөл нууранд нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.
Алтай таван богд уул: Алтай таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрддэг юм.
Соронзот хад: Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнэ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.
Янцгаадаг нуур: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог.
Гурван нуурын дөрвөн рашаан: Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурван нуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян, шар усанд сайн гэлцдэг. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.
Жаран тогоот: Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үргэлжлэл Жаран хэмээх жаран тогоо хонхортой хүрмэн чулуун уул бий. Бороотой үед тэдгээр нуур усаар дүүрч жаран нуур цөөрөм тогтдог.Янцгаадаг нуур: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог.
Гурван нуурын дөрвөн рашаан: Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурван нуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян, шар усанд сайн гэлцдэг. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.
Цэвэр булаг: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс холгүй Сагдайн булаг гэж бий. Сумын жолооч нар эндэхийн уснаас машин, тракторынхаа зай хураагуурт нэрмэл усны оронд авч хэрэглэдэг байна.
Comments
Post a Comment