Skip to main content

Монгол газар нутаг

Улс орнуудыг газар нутгийн хэмжээгээр ялгасан газрын зураг
Дэлхийн 195 улсыг нутаг дэвсгэрийн хэмжээгээр байр эзлүүлэн хүснэгтлэв.
Үүнд НҮБ-ын гишүүн 193, НҮБ-ын байнгын ажиглагч 2 (ВатиканПалестин) байна.
Мөн хүснэгтэнд удаан хугацаанд тусгаар байгаа Тайвань орныг дугаар өгөлгүй хавчуулсан.
Бусад орон, харьяа нутгийг хамаарах улсын газар нутагт нийлүүлж тооцов.
Дэлхийн хуурай газрын хэмжээ 148 сая 940 мянган хавтгай дөрвөлжин километр байгааг 195-д хуваавал нэг орон дунджаар 763,795 км² нутагтай. Энэ дунджаас том орон 37 (Оросоос Турк хүртэл) байна. Харин улс орнуудын дэс дугаарын дундаж буюу 98-р байрын Эритр улсын нутаг дэвсгэр 121,320 км² юм. Дэлхийн хамгийн том Орос орон 17 сая км², хамгийн жижиг Ватикан 0.44 км² талбайтай.
Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, нийслэлд; аймаг сумдад, сум багт; нийслэл дүүрэгт, дүүрэг хороодод хуваагдана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөөт цагт түүний Тэргүүлэгчид, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргаас бүрэлдэнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг баримтлана. Монгол Улс Ази тивийн төвд, хойт өргөргийн 410 35” – 520 06”, зүүн уртрагийн 870 47” – 1190 57”-ийн хооронд байрлаж, хойт талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.6 км хиллэдэг. Нутгийн баруунаас зүүн цэг хүртэл 2392 км, хойноос өмнө цэг хүртэл 1259 км, нийт 1564.1 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Монгол Улсын нутаг дэвсгэр нь далайн түвшнээс дээш дунджаар 1580 м өргөгдсөн, хамгийн өндөр цэг нь Хүйтэн уулын оргил 4374 м, хамгийн нам цэг нь Хөх нуурын хотгор 532 м болно. Нийслэл Улаанбаатар хот далайн түвшнээс дээш 1350 м-т оршдог. Монгол Улс нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд 17 дугаар байранд ордог. Хөвсгөл нуур цэнгэг тунгалгаараа дэлхийд тэргүүлдэг, 262.4 м гүн бөгөөд уг үзүүлэлтээр дэлхийд Оросын Холбооны Улсын Байгаль нуурын дараа хоёрдугаарт ордог. Монгол орон дөрвөн улирал ээлжилсэн эх газрын эрс тэс уур амьсгалтай. Хамгийн их салхи шуургатай үе дөрөв, тавдугаар сард тохиодог. Нэгдүгээр сард хамгийн их хүйтэн, долоодугаар сард хамгийн халуун байдаг.

Comments

Popular posts from this blog

Түүх

Эртний түүх Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түргүүдийг Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан. Цэвэр Монголчуудын баталгаатай эх үндэс нь Кидан буюу Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг.  Монголын эзэнт гүрэн Монгол Улсын түүхэн дэх хамгий...

Монгол Улсын улс төр

Монгол Улсын   улс төрийн  системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь  Монгол Улсын үндсэн хуулинд  тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист  Монгол Ардын Хувьсгалт Нам  зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан  Ардчилсан Нам  байв. 1992  онд шинэ  Yндсэн хуулийг  баталснаар,  Улсын Их Хурлын  сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ. 1992  оны сонгуульд  МАХН  ялалт байгуу...

Монголын эдийн засаг

Эдийн засаг Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ. Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфля...