Skip to main content

Монгол Улсын Гадаад харилцаа

Монгол Улсын Гадаад харилцаа /гадаад бодлого/-ын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад хэргийн яам/ гүйцэтгэнэ. “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн. “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж зорилго, зорилтуудаа Монгол Улсын Гадаад бодлогын Үзэл баримтлалд заасан байдаг.

Монгол Улс нь олон улсын харилцааны нэгэн оролцогч мөн. Монгол Улс нь НҮБ, ДХБ, АСЕМ зэрэг 20 орчим олон улсын байгууллагын гишүүн бөгөөд 10 орчим олон улсын байгууллагтай эрчимтэй хамтран ажилладаг. Монголд Улс дэлхийн 181 /2015.12.24/ оронтой дипломат харилцаатай.
Гадаадын 31 оронд Монгол Улсын Элчин сайдын яам 
болон гадаадын 8 оронд 11 Ерөнхий Консулын газрууд, 5 Консулын төлөөлөгч үйл ажиллагаагаа явуулж байна /2015.12.24/.
Мөн үүнээс гадна 75 Монгол Улсын Өргөмжит консулууд гадаад орнуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа.
Улаанбаатарт гадаадын 23 орны Элчин сайдын яам, орон нутагт гадаадын 3 Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын энгийн паспорттай иргэд дэлхийн 19 оронд визгүй зорчиж байгаа бөгөөд албан, дипломат паспорттой иргэд дэлхийн 45 оронд визгүй зорчиж байна.



Comments

Popular posts from this blog

Түүх

Эртний түүх Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад нүүдэлчид оршин сууж байсан бөгөөд эдгээр нь хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхнах нь болох Хүннү гүрэн нь МЭӨ 209 онд Модун Шаньюүгаар удирдуулж байгуулагдсан. Энэ гүрэн нь богино хугацааны дотор Цинь улсад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар Цагаан хэрэм баригдсан байна. Цагаан хэрэм нь өөрөө маршал Менг Тианы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа Сүннү буюу Сяньби, Жужан улс, Моюун, Тоба зэрэг улсууд байгуулагдаж, тэдгээр нь Түрэгүүдэд дарагдаж, олон зууны турш Монголыг захирчээ. Долоо ба найм дугаар зууны үед Түргүүдийг Уйгурууд залгамжилж, Уйгаруудыг Киданууд, Жүрхин нар залгамжилсан байна. 10-р зуун гэхэд маш сул холбоотой олон аймгууд байсан тал нутагт амьдрах болжээ. Эдгээр олон ханлиг аймгууд нэгдэн Их Монгол улсыг байгуулсан. Цэвэр Монголчуудын баталгаатай эх үндэс нь Кидан буюу Хятангуудаас үүдэлтэй гэж үздэг.  Монголын эзэнт гүрэн Монгол Улсын түүхэн дэх хамгий...

Монгол Улсын улс төр

Монгол Улсын   улс төрийн  системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь  Монгол Улсын үндсэн хуулинд  тодорхой тусгагдсан байдаг. Монгол Улсын үндсэн хууль нь Монгол Улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг. Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист  Монгол Ардын Хувьсгалт Нам  зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан  Ардчилсан Нам  байв. 1992  онд шинэ  Yндсэн хуулийг  баталснаар,  Улсын Их Хурлын  сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ. 1992  оны сонгуульд  МАХН  ялалт байгуу...

Монголын эдийн засаг

Эдийн засаг Монголын эдийн засаг нь хөдөө аж ахуй ба уул уурхайд тулгуурладаг. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд зэс, нүүрс, молибден, цагаантугалга, вольфрам, алтны олборлолт ихэд ач холбогдолтой. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг (хонины, ямааны, үхрийн, морины, тэмээний аж ахуй) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу улаан буудай, арвай, хүнсний ногоо, улаан лооль, тарвас, чацаргана, малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ. Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%, ажилгүйдэл ба инфля...